“БИ СУВИЛАГЧ” ТӨСӨЛТ УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

Аймгийн Засаг даргын санаачилгаар 2022 оноос эхлэн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж буй сувилагч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын арга туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих, сувилагч мэргэжлээр сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс “Би сувилагч” төсөлт уралдааныг зохион байгуулж шилдгээр шалгарсан нийт 9 сувилагчийг тус бүр орон сууцны урьдчилгаа болох 20 сая төгрөгөөр урамшуулаад байгаа билээ.

Энэ жилийн уралдаанд нийт 8 сувилагч оролцсоноос нэгдүгээр байрт БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Гантулгын Баттулга, хоёрдугаар байрт БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн ахлах сувилагч Лхагва-Очирын Сарнай, гуравдугаар байрт Хөлөнбуйр сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Жаргалын Отгончимэг нар шалгарч, тус бүр орон сууц худалдан авах 20,0 сая төгрөгийн дэмжлэг хүртлээ.

X