Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Эрүүл байх нь хувь хүний хариуцлага, зан үйл, аж төрж байгаа хэв маягаас ихээхэн шалтгаалахын зэрэгцээ эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, захиргааны удирдлага, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн бодлого зэрэг нийгмийн олон салбарын оролцоотой хэрэгжиж, нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс бид цахим хуудсаараа дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл түгээх, хувь хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Та бүхний санал бодлоыг нээлттэй хүлээн авч ажиллах болно.