01 дүгэээр сарын 05 “Аюулгүй бүс” өдөр

Аймгийн Засаг даргын 2011 оны 12-р сарын 28-ны өдрийн 388 тоот захирамжийн дагуу нэгдүгээр сарын 05-ны өдрийг “Аюулгүй бүс” өдөр болгон зарласан билээ. Тус өдрөөр тээврийн хэрэгслийн хамгаалах бүсийг хэрэглэх талаар иргэдэд сурталчлах ажлыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран  явуулна.Мөн хамгаалах бүсний талаа хэвлэл мэдээллийн хэрэгэслээр сурталчлахын зэрэгцээ тус өдрөөр тээврийн хэрэгслээр зорчигчид хамгаалалтын бүсээ бүсэлсэн эсэхэдзамын цагдаагийн тасгаас хяналт тавих юм.

“ХАМГААЛАХ БҮС” нь жолооч зорчигдын амьд явах баталгааг хангаж, аюул осолд өртөхөөс урьдчилан сэргийлнэ. Иймд та өөрийгөө болон өрөөлийн амь насыг хамгаалж замын хөдөлгөөнд амар тайван оролцоход хамгаалах бүс танд тус болно. Хамгаалах бүс хэрэглэх нь хувь хүний хүсэл зоригийн асуудал төдий биш хууль дүрмээ биелүүлэх иргэний үүрэг мөн. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмэнд “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашиныг жолооч болон зорчигчид заавал хэрэглэх” тухай зааж өгсөн байдаг.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүр “Эрүүл мэндийн өдөр”-тэй боллоо

Хүн амын дунд зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, бухимдлаа буруу тайлах, хувийн ариун цэвэр сахидаггүй байдал зэрэг эрүүл бус зан үйл их байгаа нь зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчлөлийг нэмэгдэхэд нөлөөлж байна.

Монгол улсын хүн амын өвчлөлийн бүтцэд 1990-ээд оноос эхлэн зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөлүүд болох цусны эргэлтийн тогтолцооны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлах болж улмаар хүн амын нас баралтын шалтгааны эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.

 

Шинэ жилийн баярын өдрүүдэд анхааруулах зөвлөгөө

Шинэ жилийн баярыг бид өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд энэ баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин ихсэж, архаг хууч өвчин сэдэрдэг билээ. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

- Бүх нийтээрээ архигүй баяр тэмдэглэж сурцгаая,

- Архи дарснаас татгалзах,

- Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад   шаардлага тавьж сурах

- Хоол ундыг тохируулан хэрэглэх

- Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, халдаахаас сэргийлэх

 

“Цэвэр гартан" хамт олон шалгарлаа

Дорнод аймгийн хэмжээнд халдварт шар өвчний тохиолдол 900 гарч 10000 хүн амд 109 өвчлөл оногдож байгаа нь улсын дундажаас 36,2 промилоор их байгаа зэргээс шалтгаалаад ахуйн замаар дамжин халдварладаг шар өвчний тохиолдлыг бууруулах, хүүхдэд гараа зөв угаах мэдлэг олгох хандлага, дадлыг сайжруулах зорилгоор аймгийн ЭМГ, БСГ хамтран Хэрлэн сумын ЕБС, СӨБ-ын байгууллагуудад “Цэвэр гар” аяныг 7 хоногийн хугацаатайгаар зохион байгууллаа. Тус аянаар хийсэн ажлын тайланг сургууль, цэцэрлэгүүд ирүүлж зарим сургууль цэцэрлэгээр ЭМГ, БСГ-аас явж ажилтай нь танилцаж  үйл ажиллагааг орон нутгийн ТВ-ээр иргэдэд шуурхай хүргэж байлаа.

 

Архидалтгүй амьдралын хэвшил нийгмийн эрүүл орчин хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол улсын хууль, Засгийн газрын тогтоол, Аймгийн ИТХ, Засаг даргын шийдвэрийг иргэдэд сурталчлан хэрэгжүүлэх, “Архидалтгүй амьдралын хэвшил-нийгмийн эрүүл орчин” аяны арга хэмжээний үр дүнг тооцоход зорилготой, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд  тавих хууль, хяналтыг тогтмолжуулах, Архидан согтуурснаас эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэн архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлэх ажилд иргэд аж ахуйн нэгжийг татан оролцуулах зорилттойгоор “Архидалтгүй амьдралын хэвшил-нийгмийн эрүүл орчин” нээлттэй хэлэлцүүлгийг 2011 оны 12 дугаар сарын 05-ны 14.00 цагт Аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа.

 
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр390
mod_vvisit_counterӨчигдөр667
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3380
mod_vvisit_counterЭнэ сард12484
mod_vvisit_counterНийт916720

We have: 61 guests online
Өнөөдөр: 1-р сар 21, 2018