Нийгмийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг танилцуулах өдөрлөг боллоо

Аймгийн Нийгмийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагаа 3 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газраас “Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг танилцууллаа.

 

Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг зохион байгуулах 3 сарын аян болж байна

Хэдийгээр сүрьеэгийн нянг нээснээс хойш 120 жил, эмчлэх эмийг гарган авснаас хойш 70 гаруй жил өнгөрсөн боловч сүрьеэ өвчний тархалт хэвээр, хүмүүс нас барсаар байна.

Манай аймагт 2017 оны жилийн эцсийн байдлаар сүрьеэгийн 123 тохиолдол бүртгэгдсэн нь улсын дунджаас 33.0 хувиар, аймгуудын дунджаас 43.4 хувиар өндөр байна.
Мөн “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2018 оны аймгийн эрүүл мэндийн салбарын зорилтот жил болох “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх жил”-ийн хүрээнд “Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэг үзлэг” 3 сарын аяныг зохион байгуулж байна.

 

"Судлаач эмч-2018" эрдэм шинжилгээний хурал боллоо

Жил бүрийн дэлхийн эмч нарын өдрийг угтан зохион байгуулдаг "Судлаач эмч-2018" амжилттай болж өнгөрлөө.

Эрдэм шинжилгээний хуралд нийт 13 илтгэл хэлэлцэгдсэнээс тэргүүн байранд "18-аас дээш насны эмэгтэйчүүдийн Д аминдэм дутагдал" сэдвээр БОЭТ, дотрын тасгийн их эмч А.Баяржаргал, дэд байранд "Дорнод аймгийн БОЭТ-н төрөх тасагт сүүлийн 4 жилд тохиолдсон нярайн эндэгдлийн судалгаа " сэдвээр БОЭТ, хүүхдийн тасгийн их эмч П.Баярмаа, гутгаар байранд "Дорнод аймгийн зарим сумдад сүрьеэг идэвхитэй илрүүлэх судалгааны дүн" сэдвээр ЭМГ, мэргэжилтэн С.Солонго нар шалгарлаа.

 

2017 оны эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагууд шалгарлаа

Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр 2017 оны ажил үйлсээрээ салбартаа тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллагуудаа урамшуулан өргөмжлөл гардууллаа.

2017 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр Дашбалбар сумын сум дундын эмнэлэг, Баяндун сумын эрүүл мэндийн төв, Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарч “Оны шилдэг хамт олон”, Баян-Уул сумын сум дундын эмнэлэг “Ёс зүйг дээдлэгч байгууллага”, “Нийгмийн эрүүл мэнд-2017” зорилтот жилийн хүрээнд Баяндун сумын эрүүл мэндийн төв амжилттай ажиллаж “Нийгмийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага”, “Монос фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага нь “Шилдэг эм ханган нийлүүлэх байгууллага”-аар тус тус шалгарч хүндэт өргөмжлөлийн эзэд боллоо.

 

Удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа хэлсэн үгэндээ:

“2017 онд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд “Дорнод аймгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан урт хугацаанд баримтлах бодлогын баримт бичигтэй болсон. “Элэг бүтэн Дорнод” үзлэгт зорилтот бүлгийн хүн амын 75,1 хувийг хамруулж, С вирүсийн халдварын эсрэг эмчилгээнд нийт 1244 даатгуулагч хамрагдан 261,0 сая 240 мянган төгрөгийн санхүүжилт зарцуулагдсан.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр173
mod_vvisit_counterӨчигдөр444
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3788
mod_vvisit_counterЭнэ сард12900
mod_vvisit_counterНийт974769

We have: 5 guests online
Өнөөдөр: 4-р сар 24, 2018