Жил бүрийн 5, 10 дугаар сард орон даяар дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг 2017 оны 10 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор зохион байгуулж байна.
Энэ жилийн онцлог нь архаг болон суурь өвчтэй хүн, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах ба манай аймагт 2200 хүн тун вакциныг өрх, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдэд хуваарилаад байна.