Удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт болж байна

2018 оныг аймгийн Эрүүл мэндийн газраас “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх жил” болгон зарласан билээ.

Тус зорилтот жилийн хүрээнд аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудад Захирамжлалын баримт бичгийн эрх зүйн үндэслэл, “Аархив, албан хэрэг хөтлөлт”, “Тууралтат халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, авах арга хэмжээ”, “ Жирэмсний хожуу үеийн хордлого”, Д аминдэмийн дутагдал, одоогийн заавар, сульдаа өвчний оношилгоо эмчилгээний удирдамж боловсруулах, зэрэг сэдвүүдээр аймгийн ЗДТГ, Архивын тасаг, Санхүүгийн аудитын дарга мэргэжилтнүүд болон аймгийн халдварт, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтнүүд сургалт зохион байгуулж байна.

 

Менингококкт халдвараас сэргийлье

Менингококкт халдвар нь гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, гэрлийн мэдрэгшил нэмэгдэх шинжээр илэрдэг нянгийн шалтгаант цочмог халдварт өвчин юм.
Дамжин тархах зам:

Өвчтэй болон эмнэлзүйн балархай хэлбэр, салстын халдвартай хүний хамар залгиураас ялгарах агаарын дуслаар дамжин халдвар тархах бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг. 
Халдварын үед илрэх шинж тэмдэг:

 

Сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчнөөс сэргийлье

2018 оны 2 дугаар сарын байдлаар Дорнод аймагт томуу, томуу төст өвчин алаг цоог дэгдэлт хэлбэрээр тохиолдож, нийт үзлэгийн 5.4 – 7.0%-д хүрч, 93.8 хувийг сургууль цэцэрлэгийн хүүхэд эзэлж байна.

Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхэддээ тавих халамж анхаарлыг сулруулахгүй байж, хүүхдийг улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, гараа сайтар савандаж угаах;

 

Нийгмийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын баг сумдад ажиллаж эхэллээ

Аймгийн Засаг даргын санаачилгаар өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй сумдад нийгмийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэх баг 2018 оны 02 дугаар сарын 05-наас Булган суманд ажиллаж, сумын төв болон алслагдсан багийн зорилтот айл өрхөд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ЭМГ, ХХҮГ, ЭМНДХ, БОЭТ-ийн хамтарсан тус баг 4 сарын 22-ныг хүртэл хугацаанд хөдөөгийн 13 сум, Хэрлэн сумын хот орчмын айлуудад тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж байна.

 

Сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж байна.

2018 оны 01 дүгээр сарын 18-наас эхлэн ЭМГ-ын дарга Ч. Оюунаагаар ахлуулсан баг сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэгт хяналт хийж байна. Сумдад ажиллах хугацаандаа 2017 оны гурвалсан гэрээ дүгнэх, байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ, ил тод байдал, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын хэрэгжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилтот жилийн хүрээнд хийсэн ажил, хөтөлбөрүүдийн биелэлт, бусад холбогдох тайлангуудын хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.

 
Бусад мэдээллүүд...
Хувийн эмнэлгүүд
Санал хүсэлт
Таны нэр
Утасны дугаар
Subject
Санал хүсэлт
Санал асуулга
Та манай сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна?
 
Login Form



Томуугаас сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Түлэгдэлтээс сэргийлье


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Видео


Get the Flash Player to see this player.

time2online Joomla Extensions: Simple Video Flash Player Module
Баннер
Холбоос
www.dornod.gov.mn
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар
www.chd.mohs.mn
Эрүүл мэндийн хөгжлийн төв
www.mohs.mn
Эрүүл мэнд, спортын яам.
www.iaac.mn
Авлигатай тэмцэх газар
Тоолуур
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр223
mod_vvisit_counterӨчигдөр444
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3788
mod_vvisit_counterЭнэ сард12950
mod_vvisit_counterНийт974819

We have: 52 guests online
Өнөөдөр: 4-р сар 24, 2018