3 дахь удаагийн ариутгалыг гүйцэтгэж байна

2018 оны 8 сарын 13-ны өдөр их хэмжээний борооны дараа үүссэн усыг зайлуулсны дараа Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалт 2,3,4,5,6, Хивс-4,5,6,8 Уурхайчин-1, Цаг уурын 4 дүгээр эгнээний иргэний эзэмшлийн 88 нүхэн жорлон, 39 бохирын цооног 24.0 мян.кв.м талбай, нийтийн эзэмшлийн 36.0 мян.кв.м гудамж талбайд хлорын шохой, жавелион, вирконы 10%-ийн уусмалаар 1-2 дахин ариутгал халдваргүйтгэл хийсний дараа их хэмжээгээр ус тогтож хөрс бохирлогдсон, нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж элс, хайрга асган хусаж, тэгшлэн 3 дахь удаагийн ариутгалыг ЭМГ, ХЗДТГ, ХХААГ, Чойбалсан хөгжил, Ягаанцээнэ, Асралт, Мянганжаргалан өрхийн эрүүл мэндийн төв хамтран гүйцэтгэж байна.
Бидний хийж гүйцэтгэж буй ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн Ш.Баясгалан захиралтай Адуунчулуун ХК, Н.Төмөрчөдөр захиралтай ТОУУ ХХК-гийн хамт олонд нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид айл өрхийн өөрийн эзэмшлийн талбайд халдваргүйжүүлэх шаардлагатай бол Эрүүл мэндийн газрын 70583355 утас болон харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу? 

This slideshow requires JavaScript.

X