Нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хооллолтын зөвлөгөө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хооллолтын зөвлөгөө” сэдэвт Зүүн бүсийн аймгуудын сургалт 2019 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулагдаж байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудад нялх, балчир насны хүүхдийн болон жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдийн зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх зорилгоор сургалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол Судлалын албаны Анагаах ухааны доктор Д.Отгонжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаа нар хичээл зааж, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорнод аймгуудын Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, эх барих- эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч нар оролцож байна.

X