ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД 12.01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ХДХВ, ДОХ-тай хүн амын шинжилгээнд хамруулж, эмчлүүлэх 2030 гэхэд Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох ДОХ-оос ангижрах зорилгыг дэвшүүлсэн.
Монголд 2018 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтын нийт 40 тохиолдол тус тус бүртгэгдсэний 2017 онд нас баралтын 5 тохиолдол байна. ХДХВ –ын халдварын тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 80 гаруй хувь нь 20-44 насны иргэдэд бүртгэгдсэн ба тохиолдлуудын 99% нь бэлгийн замаар дамжсан байна.
Манай аймаг 2017 онд 10000 хүн амд 378 халдварт өвчин оногдож байснаас 54,6% бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Энэ тоо 2018 оны 10 сарын байдлаар нийт халдварт өвчний дотор БЗДХ өвчин 70 хувийг эзэлж байна.

Тус өдрөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зүүн бүсийн оюутны холбоо, Бүсийн оношилогоо эмчилгээний төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Улаан загалмайн хороо, “Аз жаргал төв”, Цагдаагийн газар, Иргэний нийгмийн байгууллага, Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ТВ-6 телевизтэй хамтран “ЯГ ОДОО ШИНЖИЛГЭЭНД …” уриан дор Хэрлэн номин бизнес төв, Зүүн бүсийн худалдааны төв, Тана худалдааны төв, “Улаан тууз” сайн дурын зөвлөгөөн шинжилгээний кабинетэд үзлэг, оношилогоо, шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааг олон нийтэд зохион байгууллаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан байгууллага, хамт олон, оюутан залуус, таксины жолооч нартаа баярлалаа.

X