Ханиад томууны сайн дурын вакцинжуулалт эхэллээ

Эрүүл мэндийн газраас сургууль, цэцэрлэгийн хичээлийн жил эхэлснээр хүүхдүүд олноор цугларч, улирлын томуугийн үе эхэлж байгаатай уялдуулан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн дурын дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу үйлдвэрлэдэг, азидаа вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгосын GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийгдэх юм.
Томуугийн вакцин цөөн тоогоор ирэх тул дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд Эрүүл мэндийн газарт ирж бүртгүүлнэ үү.
Вакцины үнэ: 27500 /үйлдвэрийн үнээр/
Дэлгэрэнгүйг:
Эрүүл мэндийн газар 70583786, 99589095

X