Уламжлалт анагаах ухааны нээлттэй хаалганы өдөрлөг

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд

“Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, мэдлэг, арга барилтай болгох, мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх” үйл ажиллагаа тусгагдсан.

Энэ үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлснээр уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилыг хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, монгол эм тангийн мэдлэг, мэдээллийг олж авах зэрэг олон талын үр дүнтэй ажил болох юм.

Иймээс хүн амыг Монголын уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлан эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлд аж төрөх дадалтай болгох эрүүл мэндийг дэмжигч нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд зориулсан мэдээлэл, сургалт сурталчилгааны материал, гарын авлага боловсруулж олон нийтийн сүлжээгээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн яамнаас батлагдсан удирдамжийн дагуу Монгол улс даяар “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг манай аймагт 2019 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

X