“Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тус тус тусгагдсанаар Дорнод аймагт эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 65 байгууллагуудын төлөөлөл оролцсон “Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч 71 байгууллага байна. Энэхүү зөвлөгөөнөөр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын өнөөгийн байдал цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд төрийн бодлого болон төр, хувийн хэвшлийн нэгдмэл бодлого хэрэгтэйг дурдаад орон нутагт тулгамдаад байгаа эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэн, санхүүжилт олгох замаар үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, хийсэн ажлын үр дүнг ил тод нээлттэй байлгах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааны сан бүрдүүлэх зэрэг асуудлыг ярилцан цаашид авах арга хэмжээний зөвлөмж гаргалаа.

Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож хэлсэн үгэндээ: төрийн байгууллагын ачааллаас үүрэлцэж байгаа хувийн хэвшлийнхэнд талархахын зэрэгцээ БОЭТ-ийн үйл ажиллагаанд нэвтэрч байгаа “Цахим эрүүл мэнд” төслийн үйл ажиллагааг сайшаан энэхүү үйлчилгээг мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчлах, иргэдийг цахим үйлчилгээний соёлд сургах, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, цаашдаа тусгай зөвшөөрлийн тэргүүлэх чиглэлийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

X