Дархлаажуулалтын цахим бүртгэл улсын хэмжээнд нэвтрүүлж эхэллээ

Дархлаажуулалтын цахим бүртгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд нэвтрүүлж эхэллээ.

Цахим бүртгэл нь төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбогдож хүүхдийг төрсөн цагаас эхлэн дархлаажуулалтад хамрагдсан байдлыг бүртгэнэ.

Дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлэх аж лын хүрээнд сум, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эрхлэгч, вакцинатор сувилагч нарт сургалт зохион байгууллаа.

Дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, шалтгааныг нь судлах, дархлаажуулагдсан хүмүүсийн талаарх мэдээллийн сан үүсэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг үр дүн хүлээгдэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр БОЭТөвийн төрөх тасагт компьютер олголоо.

X