Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналт хийлээ

Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу захиргаа удирдлага, эдийн засаг мэдээллийн хэлтсийн даргаар ахлуусан ажлын хэсэг  Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дэмжлэг хяналт хийлээ.  Дэмжлэгт хяналтаар 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, статистик мэдээллийн тайлангийн бүрдэл, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүний нөөцийн баримт бичгийн бүрдэл, 2022 оны гүйцэтгэлийн санхүүжилтэд тулгамдсан асуудал, 2023 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, эрт илрүүлэг үзлэгийн явц, эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт зэрэг чиглэлүүдээр хяналт хийж, цаашид анхаарах асуудлаар зөвлөлдлөө.

X