Бидний тухай

Эрүүл мэндийн газрын даргын мэндчилгээ

           Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй танд энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.

           Аливаа улс орны тогтвортой хөгжлийн үндэс нь хүн амын эрүүл мэнд байдаг билээ. Эрүүл байх нь хувь хүний хариуцлага, зан үйл, аж төрж байгаа хэв маягаас ихээхэн шалтгаалахын зэрэгцээ эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, захиргааны удирдлага, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн бодлого зэрэг нийгмийн олон салбарын оролцоотой хэрэгжиж, нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс бид цахим хуудсаараа дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл түгээх, хувь хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Та бүхний санал бодлоыг нээлттэй хүлээн авч ажиллах болно.

Алсын хараа, эрхэм зүйл, зорилго зорилтууд

Аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд удирдлагын болон нөөцийн үр ашгийг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогыг оновчтой хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээ хүргэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахад оршино

Байгууллагын бүтэц

Үйл ажиллагааны чиглэл

ЭМНХ-ын Сайдын 1999 оны “Орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай А/187 тоот тушаалын дагуу Аймгийн Засаг даргын 173 тоот захирамж гарч 1999 оны 8-р сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн Эрүүл мэндийн газар /ЭМГ/ байгуулагдсан юм. ЭМГ нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд эрүүл мэндийн асуудлаар Засгийн газар, хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, зохицуулах, хянах чиг үүрэгтэй ажилладаг.