Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн хангалт хийгдлээ

Аймгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношилгоонд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын Асралт үйлс, Мянган жаргалан, Ягаан цээнэ өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвд нийт 24 нэр төрлийн 62.9 сая төгрөгийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

  1. Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвд 5 нэр төрлийн 26.6 сая төгрөг,
  2. Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд 14 нэр төрлийн 11,9 сая төгрөг,
  3. Ягаан цээнэ өрхийг эрүүл мэндийн төвд 3 нэр төрлийн 14.5 сая төгрөг,
  4. Хөлөнбуйр сумын эрүүл мэндийн төвд 13 нийт төрлийн 9.9 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг тус тус хүлээлгэн өглөө.
X