Хөдөлгөөнт эмнэлэг Баян-Уул суманд

Баян-Уул суманд “Нийгмийн цогц тусламж үйлчилгээ”-г Аймгийн Засаг Даргын 2017 оны А/58 дугаар захирамжаар төрөлжсөн мэргэжлийн эмч нар Амны хөндийн эрүүл мэнд, дотор, мэдрэл, хүүхэд, ЭХО чиглэлээр нийт давхардсан тоогоор 502 иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Мөн нийт 313 иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Бэлгийн замаар дамжих халдвар” сургалтуудыг тус сумын сургуулийн багш, сурагчдад, цэргийн насны залуучууд, төрийн болон төрийн бус албан хаагч нарт зохион байгууллаа.

This slideshow requires JavaScript.

X