“Нийгмийн цогц тусламж, үйлчилгээ” Нээлттэй хаалганы өдөр

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу “Нийгмийн цогц тусламж үйлчилгээ” нээлттэй хаалганы өдрийг ЭМГ, БОЭТ, ӨЭМТ-ийн эрүүл мэндийн байгууллага, ХХҮГ, Татварын алба, Онцгой байдлын газрууд хамтран “Тана” худалдааны төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр нийт давхардсан тоогоор 400 гаруй иргэнд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.Үүнд: элэгний В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 173 иргэн хамрагдсанаас С вирүсийн халдвартай 8, В вирүсийн халдвартай 7 иргэн, биеийн ерөнхий найрлага хэмжих аппаратаар 130 иргэн, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр шторк, 8 төрлийн 250 гарын авлага түгээн, 44 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авч зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

This slideshow requires JavaScript.

 

X