Дэлхийн хараа хамгаалах өдөр

Орбис олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Монголын нүд судлалын шилдэг загвар – Хүүхдийн хараа хамгаалах сүлжээ” төслийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлж, зөв оношлох, зохистой эмчлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдийн нүдний харааг жил бүр шалгаж нүдний эмгэгийг эрт илрүүлснээр хүүхдийн болор цайх өвчин, төрөлхийн глауком, нүдний хорт хавдар, нүдний хугарлын гажиг, хялар харах, зовхины эмгэг зэрэг сохрох, сул хараанд хүргэдэг эмгэгүүдийг таньж илрүүлэх, эмчлэх боломжтой. Энэхүү өдрийн нээлтийн арга хэмжээ 2018.10.12-ны өдөр БОЭТ дээр зохион байгуулагдсан ба Хэрлэн сумын 2, 6 дугаар цэцэрлэгийн нүдний хугарлын гажиг бүхий 8 хүүхдэд нүдний шил гардуулж иргэдэд нүдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мэдээлэл танилцуулагдлаа.

This slideshow requires JavaScript.

X