Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг

Монгол Улсын Шадар сайд, Дорнод аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Дорнод аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын улсын үзлэг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг манай аймагт энэ сарын 16-наас эхлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн алба штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо.

Мөн Эрүүл мэндийн алба, штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэрхэн хангасан чиглэлээр 30 ортой хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа зохион байгуулж, Эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн анги 67 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Хээрийн эмнэлэгт эрүүл мэндийн албаны штаб, цус сэлбэх хэсэг, эмийн сан, нөөц, эрчимт эмчилгээ, эрэмбэлэн ангилалт яаралтай тусламж, гэмтэл, мэс засал, төрөх, хүүхэд, мэдрэл, дотор, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, ариутгал халдваргүйтгэл, цогцос хадгалах байр, гал тогоо, агуулах, амрах байр, ариун цэврийн байгууламж, халдвартын иж бүрэн бүс бүхий мэргэжлийн ангиуд шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлтгэн хээрийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Манай энэ үйл ажиллагаа ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгээс ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээгээр дүгнэгдлээ.

This slideshow requires JavaScript.

X